Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

2022 оны 09 сарын 26

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн гэдэг мэдээллийг өнөөдөр /2022.09.26/ өглөө.

Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5,756.8 мян.тонноор буюу 48 хувийн өсөлттэй байна.

Монголбанк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top