МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгаа гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгч байна.

Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг  ирэх 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэдгээ өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэж буйг   Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ.

Монгол Улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа хэд хэдэн шаардлагатай тулсны нэг нь Төв банкнаас  ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсоох тухай байсан. Нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг Төв банк хэрэгжүүлснээр мөнгөний бодлогын шийдвэрүүд нь бодитоор хэрэгжих боломж хумигдаж байна гэсэн агуулгатай зөвлөмж өгч, шаардлага тавьж байсан.

Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголбанк ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэн өнөөдрийг хүрч байгаа юм. 2013 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк гаргажээ.

Харин 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон үзүүлэлттэй байна.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу эхэнд хэлсэнчлэн  Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буй юм.

Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас энэ оны 8 дугаар сар хүртлэх хугацаанд 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгожээ.

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Харин энэ оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна гэдгээ мэдэгдэж байсан.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан.

Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.

Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.182) 2024 оны 07 сарын 16

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.

0  |  0

VENKATA HOSPITAL(197.210.85.184) 2023 оны 10 сарын 30

Let me use this medium to thank Venkata Hospital for buying one of my kidneys without stress as it was so fast for the sum of $800,000 and half part was paid to me before carrying out the transplant, for those interested should contact them via DR. VENKATAINDIA @PROTONMAIL.COM as it is safe and calm swift

0  |  0
NEWS(206.232.66.255) 2023 оны 08 сарын 04

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.60) 2023 оны 01 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Top