Мөнгөний бодлогын төслийг БУЦААЖ, дахин танилцуулах үүрэг өгөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28


УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг буцаалаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2022.09.27/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар  "Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө танилцуулах үүрэг чиглэлийг Монгол банкны удирдлагуудад өгч буцаалаа" гэв.

Буцаагдаад буй төсөлд 2023 оны эцэст  инфляцыг нэг оронтой тоонд хүрнэ гэж тооцсон байгаа юм.

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй цаг үед боловсруулагдлаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлснээ тодотгосон байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.71) 2022 оны 09 сарын 28

mgl uls tur ergel hiigui bol buh alband uvchtei eruul n medegdehgui uls.r duurthen zarim baiguulgat tetgevt garah nas bolthon bhad ajil aad bdag tetgevriin mungu deer.s thalin avna ter nuhur guiee har amia bodson hunee zaluu chuud ajil gui thalin bga uchir getel 60jil ajil chaad bayrlaa geed uhamsar raa zaluu chuud daa zai tavj ugj bolomj olgodgui tegeed turiin erhem nuhud ardtumen yaduu doroi muu ugeer ard tumen nee elgelcheed suuj turii erhem nuhud bgaan shaardlaga bna bugdiig uurchluh thag n bolthon yum bich

0  |  0
Top