БАЯН-ӨЛГИЙ: Сурагчдыг нэг сая төгрөгөөр шагналаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Аймгийн ИТХ-аас “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталж, ЭЕШ-аас хэмжээст 750-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нар болон элсэлтийн ерөнхий шалгалтын тухайн жилийн улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлэсэн сургуульд мөнгөн урамшуулал олгохоор журамласан байдаг.

Журмын болзлыг ханган бэлтгэсэн сурагчид нь 750-800 оноо авсан багш нарыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзан, урамшууллын батламжийг гардуулж өглөө.

 

  • Арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар оролцож, ЭЕШ-аас амжилт гаргасан багш нарт халуун баяр хүргэж, амжилтаа улам ахиулж, батгахыг хүслээ.

 

  • 2021-2022 оны ЭЕШ-ын дүнгээр тус аймгийн Эмпати, Дарын цогцолбор, Бастама, Заид зэрэг ерөнхий боловсролын сургуулиуд улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн тул тус бүр 1 сая төгрөгөөр шагналаа.

 

  • Улсын сургуулиудаас Толбо сумын Ерөнхий боловсролын сургууль нь өмнөх 5 жилийн дунджаас 84.5 функцээр амжилтаа ахиулсан явдлын аймгийн удирлагууд өндрөөр үнэлэн мөн 1 сая төргөрөөр урамшууллаа.

 

Дашрамд дурдахад 2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд өмнөх оноос 9.8 функцээр ахисан үзүүлэлттэй бол, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 20 функцээр ахисан дүнтэй гарсан байна.

2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад манай аймгийн 9 хүүхэд хэмжээст 800 оноо авч, 800 оноо авсан сурагчдын тоогоор манай аймаг Улсад 2 дугаар байранд орсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top