Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирлуудтай  уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол, БНХАУ, Франц, Швед, Турк, Австрали, БНСУ, Испани зэрэг улсуудыг хариуцсан захирлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад баримтлах түншлэлийн 5 жилийн стратеги, цаашид хөрөнгө оруулж болохуйц салбарууд болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Дарханы зам, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төсөл, Чойр-Сайншандын 230км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл, Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллаж байна.  

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларыг нийт 118 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна.  Нийт 60 гаруй томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан бөгөөд нийт санхүүжилтийн 82 хувийг хувийн хэвшилд олгожээ. Мөн бизнесийн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээнд нь 600 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.226) 2022 оны 09 сарын 30

javlan genuu ene nuhurv asuuy hechneen gadaad huntei uulzaa urgachlah yum bna mgl ehnii ur helsen amlalt ardtumen ajil luulahgui urund daragdah.s thaachgui hechneen gadaad ulstai uulzaj guilgachsan mungu yaj ymar yumand zarthuulj bgaana medegdehgui uls.n hurald suuj bga uls.n karmand orj duusdag biz dee ardtumen gart ochihgui ardtumen nii zovlon goor 6gal hiideg mgl erhem darga nar ardtumen tatvar tulhuu bolvol tna ymar naad zeel guilga ardtumen ochih bich

0  |  0

Top