Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос өнөөдөр (2022.09.30) гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүрсэн талаар мэдээллээ.
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл "Монгол Улсын хэмжээнд 900 орчим гурилан бүтээгдэхүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, эдгээрт 30 мянган орчим хүн ажиллаж байна. Сүүлийн гурван жилд бидэнд маш хүнд нөхцөл үүсээд байна. Улмаар зарим үйлдвэрүүд хаахад хүрээд байна. Дэлхий нийтээр үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод байна. Бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Үүнтэй адил гурилан бүтээгдэхүүний үнэ ч мөн өсөхөд хүрлээ.
Учир нь импортоор авдаг туслах түүхий эдийн үнэ өссөн. Гурилан бүтээгдэхүүний гол орц нь гурил хэдий ч ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж гэх мэт туслах түүхий эд, материалаа гаднаас авдаг. Мэдээж эдийн засгийн байдал болон хурдан муудах гэх мэт шалтгааны улмаас эдгээр туслах түүхий эдээ их хэмжээгээр, нэг дор авах боломжгүй.
Мөн сав баглаа, боодлын хомсдолд орж байна. Уг нь дотоодоосоо авч байгаа боловч эдгээр хүмүүс сав баглаа боодол хийх түүхий эдийг урд хөршөөс авдаг. Тиймээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байна.
Тээврийн үнэ маш их өссөн. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр тээврийн зардал бидний нуруун дээр байна. Тээврийн үнэ хоёроос гурав дахин нэмэгдсэн. Шатахууны үнэ мөн нөлөөлж байна. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж хүмүүс хэлдэг. Гэтэл энэ салбар жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг. Хүргэлтийн дийлэнх машин дизель түлш хэрэглэдэг. Гэтэл дизель түлшний үнэ 1260 төгрөгөөр нэмэгдсэн.
Дараагийн шалтгаан бол валютын ханшийн өсөлт. Хүнсний үйлдвэрлэгчид түүхий эд, туслах бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир төлбөр тооцоогоо валютаар хийдэг. Валютын ханшийн зөрүүний улмаас бид маш их алдагдал хүлээж байна.
Мөн хүнсний салбарт ажиллах хүчний дутагдал үүслээ. Үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй болоод байна.
Гурилын үйлдвэрүүд үнэ кг тутамд 50 хувь нэмэгдэнэ гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө" гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Улнаас доошоо явлаа л даа шаар юмаа
бүр улнаас доошлох нь дээ
Hench avahgui tegeed iljreed baij baig
Үнэтэй гурилан боовоо өөрсдөө иддээ. Иргэд нь угаасаа авч дийлэхгүй болсон тул.
Та нараас өрсөөд дэлгүүрүүд нэмчихсэн байсан юм.. Одоо та нар нэмбэл тэд ахиад нэмнэ. Талх боов хаданд гарчээ, хөөрхий гэж.
GADNAAS YU AVDAGIIN YAG HELEECH.ICHEHGUI TALHANIIHAA UUTIIG AVDAG GEJ SOLOIRVOO.UUTAI HIIJ CHADAHGUI BOL CHADFAGT NI UG
ТАЛХ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДХЭД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТЭЭВЭР ЛОЖИСТИК, ШАТХУУНЫ ҮНИЙН НЭМЭГДЛИЙН МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЖ ЧАДААГҮЙГЭЭС ҮНИЙН ӨСӨЛТ АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ЯДУУРАЛ ТЭР ДУНДАА СҮҮЛИЙН ҮЕД ЯРИГДДАГ БОЛСОН ЯДУУРЛЫН ТҮВШИНГЭЭС НЭН ДООГУУР АМЖИРГААТАЙ БОЛСОН УЛНЫ АМ БҮЛД МАШ ХҮНДЭЭР ТУСХААР БАЙНА. ЗАСГЫН ГАЗАР ҮНЭ ӨСӨЛТИЙГ ЗОГСООХ ТАЛД АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙНА. АРД ИРГЭД ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН ЯАРАЛТАЙ НЭМХИЙГ ШААРДАЖ ЭХЭЛЛЭЭ...
Болиочээ.бүгд хүнд бхад..
Er ni gyrlan byteegdxyyn edexgyi baibal biend sain