Гуравдах жилдээ зохион байгуулагдах гэж буй “Friends of Wall Street” эвэнтийнхээ алсын харааг “Монгол улсын тогооч нарын харилцаа холбоог нэмэгдүүлж, мэдлэг мэдээллээ хуваалцан дэлхийн хооллох үйлчилгээний соёлоос эх орондоо нутагшуулах” хэмээн харж байгаа ажээ.
Энэ жилийн тухайд өмнөх эвэнтүүдээс концефцийн хувьд эрхгүй ялгарах аж. Учир нь Ерөнхий тогооч, Ц.Бодьхүүгийн урилгаар Сингапур улсын ”Sommer” хэмээх өндөр зэрэглэлийн рестораны Ерөнхий тогооч, “Michelin”-ийн “ОД” зэрэглэлтэй ноён Левис Баркер /Lewis Barker/ оролцож байгаа нь гаднаас эксперт урьж байгаагаараа Монголдоо анхдагч болох юм.
Дэлхийнд данстай тогоочийн гарын хоолоор дайлуулж, Нью-Йорк хотын өнгө төрхийг санагдуулам таатай орчинд жааз хөгжмийн дор тухлан суухыг эрхэм танд дуулгахдаа бид таатай байна.
Дэлхийд данстай тогооч Левис Баркер нь өдгөө 27 настай. Тэрээр 15 наснаасаа эхлэн мэргэжлийн гал тогоонд ажиллаж, туслахаас ахлах тогооч болтлоо дэвшив. Левис Баркер нь Йоркшир хотод молекулын гастрономийг шинэ түвшинд гаргаснаар хоол шүүмжлэгч нарт хүлээн зөвшөөрөгдсөн. Испанийн алдарт ”Эль Булл”-д цалинжин ажилласан анхны Британийн тогооч Энтони Флинний удирдлага дор ажилласан нь түүнд арвин их туршлага болсон юм.
19 насандаа Мельбурн хотын шилдэг зоогийн газруудын нэг ”Вьюде Мондед”-ийн үүсгэн байгуулагч, Шеннон Беннеттийн удирдлагад суралцаж, Австралийн тансаг хоолны соёлыг Францын дээд зэргийн хоолонд тусган шинэчилсэн. Испани, Барселон, Ази зэрэг олон улсын хоолны баялаг түүх, арга барил, чадварт өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан тул ийн “Michelin”-ийн “ОД”-оор шагнуулжээ