ШҮҮХ: Аавыгаа онц хэрцгийгээр хөнөөсөн хүүг цагдан хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Аравдугаар сарын 11-ний өдөр 17 настай хүү архидан согтуурсан үедээ төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан юм. 

Тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Улмаар өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх", "Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах" гэсэн зорилтод нийцүүлэх үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(64.119.20.24) 2022 оны 10 сарын 15

Araatan bna

0  |  0
Гомбо (69.128.174.41) 2023 оны 02 сарын 15

Буудаж устга.Өдий насандаа аавийгаа алаж байгаа хүн бол хүн биш араатанч эцэг эхээ үл алмуу.!!

0  |  1
Top