36 сумын цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг энэ сард ашиглалтад оруулна

2022 оны 10 сарын 15

11 аймгийн 36 сумын 110 цэцэрлэг, сургууль, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг 10 дугаар сард ашиглалтад хүлээн авна

Улсын хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 4 үе шаттайгаар хэргэжүүлэхээр төлөвлөн 2021 оноос эхлүүлсэн.

2022 оны 8 болон 9 дүгээр сарын байдлаар эхний I, II ээлжээс 5 аймгийн 11 сумын 24 объектод Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байна.

Харин 2022 оны 10 дугаар сард 11 аймгийн 36 сумын 110 цэцэрлэг, сургууль, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар Улсын комисс ажиллуулах хүсэлтийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлээд байна.

Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Бугат, Булган, Буянт, Сагсай суманд 10 объект

-Увс аймгийн Зүүнговь, Хяргас, Цагаанхайрхан суманд 11 объект

-Ховд аймгийн Дуут, Булган, Алтай, Үенч суманд 15 объект

-Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сонгино суманд 40 объект

-Говь-алтай аймгийн Жаргалан суманд 1 объект

-Баянхонгор аймгийн Баянбулаг, Заг суманд 4 объект

-Булган аймгийн Гурванбулаг, Могод, Хангал, Баяннуур суманд 12 объект

-Архангай аймгийн Хангай суманд 3 объект

-Төв аймгийн Жаргалант, Сэргэлэн суманд 5 объект

-Дундговь аймгийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр суманд 6 объект

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 3 объект

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top