Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо.
Тоглолтод "Гёте" институтын дэмжлэгтэйгээр нэрт хөгжимчин, жазз хөгжмийн удирдаач Петер Райтер /Peter Reiter/ ХБНГУ-аас уригдан оролцож байгаа бөгөөд түүний удирдан найруулсан The very last Waltz, Suber die Glocken nie klingen, Strange Things, Perpetuum Mobile зэрэг монгол болон гадаадын шинэ уран бүтээлүүд энэхүү үдэш эгшиглэнэ. Мөн Германаас ирсэн труба /trumpet/ хөгжимчин Себастиан /Sebastian Schoko Kölbl/, дуучин Наагий, Хулан нар тоглолтод оролцоно.
Өрнө болон дорнын жазз хөгжмийн нийлэмжийг энэ үдэш мэдэрцгээе.
Холбоос: https://fb.me/e/3zQt2OiZx
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/1341/ болон Улсын Филармонийн кассаас худалдаж авах боломжтой
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70118012, 88003041
Хөтөлбөр
Сэтгэгдэл ( 0 )