БНСУ-д 160 иргэн хөдөлмөрийн гэрээгээр очжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсаас 160 иргэн БНСУ-д, 68 иргэн Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо энэ  оны гуравдугаар улиралд 228 болж, өмнөх улирлаас 61 хүнээр өсжээ.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 160 нь эрэгтэй, 68  нь эмэгтэй байна. Тэдгээр иргэдийн хамгийн их буюу 36.8 хувь нь 30-34 насныхан, 25.4 хувь нь 25-29 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.8 хувь нь 45-54 насныхан байна.

Зуучлагдсан иргэдийн 160  нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 45 нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт, 18 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт, 5  нь барилгын салбарт ажил эрхлэхээр зуучлагдан очжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top