Б.Жавхлан: Гадаад өр төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

УИХ-аас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2022.10.29) Төрийн ордонд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо.

2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгаа зэрэг мэдээллийг албаны хүмүүс өглөө. 

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэднэ(202.179.21.219) 2022 оны 10 сарын 19

жавхлан сайдаа, ингэж худлаа ярихгүй ээ, 2020, 2021, 2022 оны төлөх гадаад өрүүдээ хойшлуулаад л яваа шүү дээ, тухай тухай үед нь шуугиад л чимээгүй болчихдог, улс орны удидлагаа зөв хий лдээ, улсын нэхэл хатуу шүү

0  |  0
Top