Сангийн сайд Б.Жавхлан “Монросцветмет”-ийн 49%-ийн хувьцааны өрийг барагдуулсан гэдэг мэдээллийг өглөө.
Тэрээр “2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотой үүнийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.
Түүнээс хойш х элцэл амаргүй байдалд үргэлжилсэн.
Хоёр талаасаа хоёр удаагийн хэлцлийг амжилттай хийж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээнүүд хийгдсэн. Эхний ээлжид 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөгний харилцан суутгалыг УИХ-ын тогтоол, Засгийн газрын чиг үүргийн дагуу Ажлын хэсэг хэлцлийг амжилттай хийж, эргээд Засгийн газартаа танилцуулж, харилцан суутгах гүйлгээнүүдийг хийгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр Засгийн газар 49 хувийн өр төлбөрийг барагдууллаа гэсэн үг.
Засгийн газар одоогоор 100 хувь өмчлөөд байгаа Эрдэнэт үйлдвэр Монросцветметийн энгийн 49 хувийн хувьцаагаа тэр хэмжээгээр баталгаажуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” маань 100 хувь Монголын ард түмнийх болж, иргэн бүр энэ үйлдвэрийн эзэн суух боломж бүрдэж байна гэсэн үг.
Хэлцэл дуусаагүй, цааш үргэлжилж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Чингис банкинд шилжуулсэн менгее улсад буцаан тел жавхлан