Малын үнийн МЭДЭЭЛЭЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Малын зах зээлийн дундаж үнийн 2022 оны есдүгээр сарын мэдээллийг өмнөх сартай харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 5.3 мянган төгрөгөөр, хязаалан гунын үнэ 1.3 сая төгрөг болж, 1.9 мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Харин  соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.3 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 205.9 мянган төгрөг болж, 11 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 142.3 мянган төгрөг болж, 7.1 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

Эр хонины үнэ есдүгээр сард Дархан-Уул аймагт хамгийн их буюу өмнөх сараас 2.5 мянган төгрөгөөр буурч, 242.5 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн бага буюу өмнөх сараас өөрчлөлтгүй 168.2 мянган төгрөг байна.

НАС ГҮЙЦСЭН МАЛЫН ДУНДАЖ ҮНЭ (сум), мянган төгрөгөөр



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top