Д.Одонгэрэл: Бид төрөл бүрийн круассант үйлдвэрлэх шугамыг амжилттай нэвтрүүлсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

"Талх чихэр" ХК "Delice Pastry" гэх шинэхэн брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлжээ. Энэ бүтээгдэхүүнийх нь талаар тус компанийн Ерөнхий технологич Д.Одгэрэлтэй ярилцлаа.

-Шинэ брэндийнхээ талаар мэдээлэл хүргэхгүй юу, бусад бүтээгдэхүүнээс юугаараа онцлог вэ?

 -Манай компани “Delice Pastry” брэндийн  круассант буюу давхраат төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргээд хагас жил болж байна. 2017 оноос эхлэн энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа хийсэн юм. Круассантыг монголын зах зээлд зөвхөн кофе шопуудад ширхгээр худалдаалдаг юм билээ. Тиймээс бид 450 граммтайгаар савлаж, гэр бүлийн хэрэгцээнд худалдаалж эхэлсэн. Ингээд шугамын үйлдвэрлэлийг судалж, нарийн боовныхоо үндсэн шугам дээр хоёрыг нэмж, суурилуулсан. Нэг нь Голланд улсын хөөмөл төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам. Үүнийг хавчуургатай бүтээгдэхүүн гаргах хэлбэрээр ашиглаж байгаа. 

Харин нөгөөх нь давхраат бүтээгдэхүүний үндсэн шугам. Энд бид төрөл бүрийн круассантыг үйлдвэрлэж байна.

Бид энэ хоёр шугам дээр 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа юм. Харин одоогоор бүтээгдэхүүнийхээ 10 нэр төрлийг худалдаанд гаргаад байна.

-Үнийн тухайд, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна?

-Манай “Delice Pastry” нэрийн бүтээгдэхүүний үнийг кофе шопод ширхгээр худалдаалдаг үнэтэй харьцуулахад хямд байгаа. Мэдээж давхраат төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд энгийн нарийн боовны үйлдвэрлэлээс илүү олон шат дамжлаг дамжиж, дээд зэргийн түүхий эдийг ашигладаг учир бусад нарийн боовноос бага зэргийн өндөр үнэтэй. 

-2017 оноос хойш судалсан гэлээ. Худалдаанд гаргахын тулд удаан хугацаа зарцуулсан байна. Тэгэхээр үүнийг үйлдвэрлэхийн тулд маш их судалгаа хийсэн бололтой?

-Тийм ээ. Круассант, хөөмөл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд бид технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Мөн энэ төхөөрөмж дээр ажиллах хүмүүсээ бэлтгэсэн.

Бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох гурил, элсэн чихрээ  дотоодоосоо авч байгаа. Харин жимсний чанамал, шоколад гэх мэт бүтээгдэхүүнүүдээ ОХУ, Германаас татдаг.  

-Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Манай байгууллага олон улсын стандартыг 2015 оноос хойш үе шаттайгаар нэвтрүүлсэн. Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO22000, Лабораторийн стандартын ISO15025 гэсэн стандартуудыг бүх ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ утгаараа бид үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжийн урсгал, ажиллах хүчний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг маш сайн хангадаг. 

Түүхий эд материалаа хүлээж авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд хяналт тавьдаг.

ВИДЕО ҮЗЭХ!


 

ФОТО ҮЗЭХ!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.44) 2022 оны 10 сарын 26

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Zochid(213.55.221.122) 2022 оны 10 сарын 25

Une ee bagasgaachee

0  |  0
(66.181.188.136) 2022 оны 10 сарын 25

0  |  0
Top