Гар утас, цахилгаан, дулааны төлбөр барагдсан тохиолдолд хар жагсаалтаас ХАСАГДДАГ гэв  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Зээлийн мэдээллийн санд иргэний мэдээлэл зургаан жил хадгалагдах хуультай ч гар утасны төлбөр, цахилгаан, дулаан, усны төлбөртэй холбоотой мэдээллүүд төлбөр барагдсан тохиолдолд иргэдийн  “хар жагсаалт” хэмээн нэрлэдэг жагсаалтаас хасагддаг гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулдаг Зээлийн мэдээллийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан.

Энэ хуулиар Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авснаар ашгийн төлөө хуулийн этгээд зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Одоо Монголбанк энэхүү мэдээллийн санг эрхлэн хариуцаж байгаа, хоёр хуулийн этгээд энэ төрлийн зөвшөөрөл авахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа юм байна.

Ийнхүү мэдээллийн сан бүрдүүлэх нь зээлдэгчдийн сахилга батыг хангах зорилготой гэлээ. Холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо; санхүүгийн түрээсийн компани; төрийн байгууллага (эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар); үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд мэдээлэл нийлүүлдэг байна.

Зээлдэгчийн зээлийн мэдээллийг дараах байдлаар ангилдаг.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:

Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн

90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/

91-180 хоног – Хэвийн бус

181-360 хоног – Эргэлзээтэй

361-с дээш хоног – Муу

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.71.55) 2022 оны 10 сарын 30

За яршигоо энэ тэнэг журмаа өөрсөддөө л хэрэглэ тэрбум тэрбумаар зээлээд идчээд төлдөггүй нь томчууд л биздээ? жирийн иргэдийг нэг муу утасны төлбөр цах ус дулаан төлбөр гэж хорлохоо боль!!! угаасаа тэр жижиг төлбөрүүд төлөгдөж л байдаг хэвийн төлбөрүүд бн шд ямар хөгжлийн банкны тэрбум уу?

0  |  0
Смит (66.181.189.77) 2022 оны 10 сарын 28

хоног хэтрэнгүүт мэдээллийн сандаа оруудаг. харин хэвийн болонгуут 3-6 сар харна гэж гонжирдог хулгайчууд даа

0  |  0
Top