Таван цагийн хугацаанд согтуугаар жолоо барьсан 501 жолоочийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 29
Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд "Илрүүлэлт оргодол 2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. 
 
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явууллаа.
 
Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил бүртгэгджээ.
 
Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг онцгой анхаарна уу.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.40) 2025 оны 03 сарын 13

Машиныг нь хураа өөрийг нь санаатайгаар хүний амь нас,эд хөрөнгөнд хохирол учруулахаар заналхийлсан гэж ялла.

3  |  0
.(192.82.76.93) 2025 оны 03 сарын 13

Дуудлагын жолооч хүний хэрэгцээг шаардлагад тулгаж хэт үнэтэй.өндөр төлбөртэй тусгай дугаарлуу залгаж дуудах тэгээд зарим нөхдүүд согтуу жолоо барьж байгаа юм.машин тэргээ тавьчихаад дараа нь ууж ид ойлгоо

1  |  0
ИРГЭН(43.242.243.195) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ МОНГОЛЧУУД ЯМАР МУУХАЙ ЮМ БЭ? СОГТУУГААР ЖОЛОО БИТГИЙ БАРЬ ГЭЭД БАЙХАД БАРИАД БАЙХ ЮМ. ТОРГУУЛИА САЯ -С ДЭЭШ БОЛГООД ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ 1-2 ЖИЛ ХАСВАЛ ТААРНА. ДАВТАН БОЛ БҮХ НАСААР НЬ ЭРХИЙГ НЬ ХАСВАЛ ТААРНА. ТОРГУУЛЬ НЬ БАГАДААД БАЙНА ДАА

1  |  0
Зочин(202.126.88.224) 2025 оны 03 сарын 13

Торгоод засрахгүй байна. Гар хөлийг нь хуга тархийг нь хага цохиж сайн нэвширтэл зодож байвал засарч магадгүй.

1  |  0
Иргэн(139.5.218.207) 2025 оны 03 сарын 13

Жолооны эрхийг нь бүрэн хас.торгууль өндөр тавь.Ард нь хүний алтан амь байгаа шүү.

1  |  0
Иргэн(139.5.217.166) 2025 оны 03 сарын 13

Хурган дарга нар голдуу байгаа.

1  |  0
иргэн(103.57.92.192) 2025 оны 03 сарын 13

торгууль өндөр байх хэрэгтэй,жолооны эрхийг нь доод тал нь 6н сараар хасах хэрэгтэй!!!

2  |  0
irgen(183.177.103.162) 2025 оны 03 сарын 13

uridchilan sergiileh ajil iheehen hotsrongui l yavah yum hunleg enerengui niigmiin baraa surag ni ch alga boljee\n

1  |  0
Иргэн(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

Бүх насаар нь эрхийн хас

1  |  1
tsagdaa(66.181.177.92) 2025 оны 03 сарын 13

Tsagdaa odor sain ajillahgvi baigaa shvv. hvn bvhen medej baigaa bailgvi dee

1  |  0
Зочин(103.212.118.63) 2025 оны 03 сарын 13

Согтуу жолооч монголын гамшиг шүү хариуцлагын тогтолцоо муу байгааг яаралтай засах хэрэгтэй бна

4  |  0
zochin(203.91.115.52) 2025 оны 03 сарын 13

uleedeg yumaa zainaas barihad yadag bnaa amruu tulgaad bhiin gaduur hanuad tomuu ih bn

1  |  0
зочин(139.5.217.223) 2025 оны 03 сарын 13

замын цагдаа нарын мөнгө хиидэг ажил

1  |  0
Гого(43.228.130.160) 2025 оны 03 сарын 13

Дарга нар явах; Согтуу жолооч илрүүлээд бхад зам.цагдаатай юм шиг. Хөдөлгөөн түгжрэл зохицуулах гэхээр зам. цагдаагүй болдог юм даа.

3  |  0
Иргэн(66.181.188.215) 2025 оны 03 сарын 13

Урд шөнө хөдөлгөөнд оролцсон анх удаа л тийм олон цагдаатай таарч үзлээ. Үнэхээр сайн ажиллаж байсан манай замын цагдаа нар. Бахархах сэтгэл төрж байлаа. Ухамсар 00 иргэдтэй бид хэцүү ч юмдаа.

4  |  0
zzzzz(64.119.21.20) 2025 оны 03 сарын 13

yas makhand ni medruulekheer yal shiitgel ugchikhuuchee , yasan ch doroi tsagdaa , khuuliinkhan yum be dee ,

1  |  0
Иргэн (121.164.98.192) 2025 оны 03 сарын 13

Энэ бол мэс барьсан алуурчдаас ялгаагүй. Сод бол хүний амь насанд заналхийлсэн гэж үздэг. Эрхийг нь хас. Замын түгжээ ч багасна

6  |  0
Зочин(202.126.90.110) 2025 оны 03 сарын 13

Хов жив матаасаар хоолоо олж идэх хүртэл нь иргэдээ ядууруулжээ

2  |  2
Close menu