Хоёр хүүхэд дайрсан Ч.Маралмаад ХИЛИЙН ХОРИГ тавилаа

2022 оны 11 сарын 02

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ орны аравдугаар сарын 7-ны өдөр авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.

Уг ослыг “Toyota Landcruiser-200” машиныг жолоодож явсан 29 настай эмэгтэй Ч.Маралмаа гэгч нь гаргасан бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон байдаг. Тэгвэл шүүхээс түүнд хилийн хориг тавьжээ.

Энэ эрүүгийн хэргийн талаар "Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт  яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно" гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sda(98.215.126.149) 2022 оны 11 сарын 02

hahuuld idegdsen mongold uhsen huniig amid bolgono, amid huniig uhdel bolgono.Delhiid hamgiin novshiin uls.Emneleg shuuh tsagdaa bugd hudal huurmag uhernuud

0  |  0
Top