Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурал өнөөдөр /2022.11.04/ боллоо. Өнөөдрийн хуралд 20 аж ахуйн нэгж төслөө танилцууллаа.
2023 оныг дуустал хэрэгжих энэхүү төсөл өнөөдрийн байдлаар 23 ААН-д 5.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа юм. Тус төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
Энэхүү төсөлд ААН-үүд хамрагдах нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байна.
Сэтгэгдэл ( 0 )