Биржийн бус зах зээлд 67 компанийн бонд гарч,  ₮681.7 тэрбумыг татан төвлөрүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4,788.3 тэрбум төгрөг болж,  хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрчээ. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ. Арилжааны 45.8 хувийг хувьцаа, 32 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 56.3 хувь, уул уурхай 19.7 хувь, банк санхүүгийн салбар 17.4 хувь, худалдаа үйлчилгээ 4.4 хувь, харилцаа холбоо 2.2 хувийг тус тус эзэлжээ.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 2022 оны гуравдугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарч,  681.7 тэрбум төгрөг  татан төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top