ПРОКУРОР: Авлигын 12 хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28011, мөрдөн байцаалтын 3382 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. 

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 456 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 13 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн 318 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Авлигын 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 9 хэрэг байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top