Өнгөрсөн шөнө согтуу жолооч эсрэг урсгалаар зорчиж, осол гаргажээ.
Тодруулбал, шөнийн 00.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг ослын газарт очиход 39 настай эрэгтэй Б гэгч нь “Кантер” загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын машиныг мөргөж, машиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Яах гэж аварсан юм тэр чигт нь үхүүл
shororngin atman purebe garj irlee .
shiner halh shororngin atman purebe garj irlee. neg huche usehuu geel aih shige baiagmal daa.
Эсрэг урсгалын хүнд эерэгээр биш өөр шиг нь эсрэгээр хандах ёстой байж дээ.