СЗХ: Дижитал бондын үйлчилгээг туршиж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилгээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээ туршигдаж байгаа гэж СЗХ-ноос мэдээллээ. 

Сэндбоксын туршилтад байгаа хоёр бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх мөн Монгол Улсад мөнгөний зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог гэв.

Тодотгоход, дэлхий дахинд санхүүгийн зохицуулалтад түгээмэл хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологи бол Сэндбокс (Sandbox) юм.

Зах зээлд гарч ирж буй шинэ санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүнийг мэдээллийн нэг урсгалаар хянан, зохицуулснаар тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сул тал, эрсдэлийг багасгах, эрх зүйн болон бизнесийн стандарт, шаардлагуудад нийцүүлэх боломжуудыг тооцоолж, ФинТек-ийн хөгжилд дэмжлэг үзүүлдгээрээ Сэндбокс давуу талтай. Энэ нь эргээд зах зээлд санхүүгийн хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top