Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээлэл өнөөдрөөс эхлээд ил тод, нээллттэй болсон талаар хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар н.Болортуяа томилогдон ажиллаж байгааг хэллээ.
Үргэлжлүүлэн "Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод болох ёстой. Компанийн ett.mn гэсэн сайт дээр “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” НЭЭЛТТЭЙ УУРХАЙ гэсэн тусдаа цэс нээж өгсөн. Энэ цэсийг цаашид баяжуулж, байнга мэдээллээр хангаад явна. Энэ дэд цэс дээр уурхайгаас ачигдаж байгаа нүүрсний хэмжээ, нүүрсийг ямар копманиуд худалдаж авч, тээвэрлэж байгаа болон олборлож байгаа тухай ил тод байна.
Гурван цэс гарч ирнэ. Эхнийх нь ачилтын мэдээ байгаа. Энэ нь 2022 онд хэчнээн тонн нүүрсийг, хэчнээн автомашинаар ачсан бэ гэдэг мэдээлэл. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 6-наас хойш 174.757 тонн нүүрсийг 1701 тээврийн хэрэгслээр ачиж, өнөөдрийн байдлаар нийт 30.497 тонн нүүрсийг 267 тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлээд байна. Энэ мэт мэдээллийг нээлттэй болгож байна.
Өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг ямар компани худалдан авч, хэчнээн тонн нүүрсийг ачиж байгаа вэ гэдэг мэдээлэл хаалттай байсныг ил болголоо.
Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч компани 265 тээврийн хэрэгслээр 30.497 тонн нүүрс ачиж байна.
Эдгээр мэдээллийг тогтмол нээлттэй байлгана, хэн ч орж харж болно.
Tender.gov.mn дээр худалдан авалтын бүх мэдээллүүд ил болсон. Үүнийг бид мөн холбосон байгаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэ Тавантолгой” ХК, Бордэйгийн уурхай дээр гэрээт олборлогч "Монголиан Контракт Майнинг Сервис" компани 710.9 тэрбум төгрөгийн гэрээтэй олборлолт хийдэг юм байна.
Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч "TTJVCO" гэдэг компани 2.2 их наяд төгрөгийн гэрээ байгуулан, ажиллаж байгаа. Мөн Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б багцад хөрс хуулалт, нүүрс олборлолт ажил гүйцэтгэх “Хишиг Арвин Индустриал” ХХК-тэй 796 тэрбум төгрөгийн олборлолтын гэрээ байгуулсан байгаа юм байна.
Бид ийнхүү олборлогч копманиудын гэрээг ил тод байршуулсан байгаа.
Дараагийн ээлжинд бид яг уурхайгаас ачигдаад гарсан нүүрс Цагаан хадан дээр ямар байдлаар буудаг вэ, Цагаан хаднаас цаашаа хилээр ямар байдлаар гарч байдаг гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн вэб сайтаар ил тод мэдээлээд явна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өнөөдрөөс эхлээд ил тод, цахимаар мэдээллээ хүргээд явах бүрэн боломжийг нь эхлүүллээ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
хулгайч нар нь болиулчихгүй бол уг нь зөв л дөө\n