Төгсөх ангийн сурагч "Амьсгал боогдуулагч" цацсанаа хүлээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08
Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд болоод буй үйл явдалтай холбоотойгоор бид шуурхай мэдээлэл хүргэж байна. 
 
Холбогдох албаныхан сургууль дээр хяналт, шалгалт хийж байгаа талаар өмнө мэдээлсэн бол дөнгөж сая буруутай этгээдүүдийг олж тогтоосон тухай мэдээлэл ирлээ. 
 
 
Тодруулбал, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагчид болох эрэгтэй С, эмэгтэй Э нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг, шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий "нулимс асгаруулагч, амьсгал боогдуулах" цацлагыг их завсарлагааны үеэр сургуулийн нэг давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал нь камерын бичлэгт үлджээ.
 
Тэд эд мөрийн баримт болох цацлаганы саваа сургуулийн хогийн саванд хаяснаа хүлээсэн байна.
 
Бид энэ талаар дахин шуурхай мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.126) 2022 оны 11 сарын 08

хүүхдүүдийн бие биендээ нэг их том Мундаг болж харагдах гэдэг харалган байдлыг болиулах хэрэгтэй үүний тулд сургуулиуд сургуулийн сэтгэл зүйч нийгмийн ажилтнууд маш их тулж зөв ажиллах цаг болсон сурган хүмүүжүүлэх гэдэг хос үгний нэг нь хүмүүжүүлэх хүмүүжил гэдэг нь хасагдсантай холбоотой байхыг ч үгүйсгэж болохгүй юм суурь хүмүүжил буюу гэр бүлийн орчны хүмүүжил хамгийн чухал хожим ямар хүн болох нь харагдах биз

0  |  0
терорист үйл ажиллаг(192.82.90.140) 2022 оны 11 сарын 08

нэг нь террорист халдлагыг хиижээ , Цагдаагийн одоо юу хэрэглэснийг тогтоосон ч хэлэх зүрхтэй хүн байдааггүй

1  |  0
202.126.90.2)-д(192.82.78.238) 2022 оны 11 сарын 08

олон хүний амь насанд зориуд заналхийлсэн үйлдэл гаргасан бхад шүүмжлэхгүй яах юм!!! Юу хуцаад бга новш вэ?

2  |  0
Бадарч тахар(139.5.217.55) 2022 оны 11 сарын 08

Тёрроист халдлага гээд Нямбаатар орлиоч !

0  |  0
Зочин(202.126.90.2) 2022 оны 11 сарын 08

Битгий шүүмжлээрэй гэж бичиж бгаад

0  |  1
Зочин(202.126.90.2) 2022 оны 11 сарын 08

Хүүхдүүдийг нийгмээрээ шүүмжлээрэй сургуулийн нийгмийн ажилтан цагдаагийн албаны хүмүүс тайлбар авна биз нэг дайрахаараа аймар шү монголчууд минь

1  |  2
Top