Өнгөрсөн шөнө Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн автобус осолдож, нэг хүн газар дээрээ нас барж, 29 зорчигч гэмтсэн осол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Кувейтийн амны уулзварын замд Өмнөговь чиглэлд явж байсан “Ундрах арвижих зоос” компанийн орон нутгийн автобус урд талын автомашиныг гүйцэд түрүүлэх үедээ эсрэг урсгалаас ирж байсан машиныг мөргөж осолджээ.
Энэхүү ослын улмаас автобусны жолооч 64 настай эрэгтэй нас барж, зорчигчдоос 29 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өчигдөр орой 20:56 цагт ирсэн ослын дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон буцалтгүй нэг нэрвэгдэгчийг гаргаж ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )