Англи, Нидерланд, Япон улсын гурван банк Монгол дахь төлөөлөгчийн газраа хаажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж буй аж. Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Уг нь бол зургаан төлөөлөгчийн газар байснаас  Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газраа хаасан аж.

Одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг гэсэн мэдээллийг Төв банкны ерөнхийлөгч өглөө.

Тодотгоход, ирэх оны төсвийн төсөлд Засгийн газраас баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо,  эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудад либералчлал хэрэгжүүлнэ гэж тусгасны дотор Банкны салбарын реформ, өрсөлдөөнийг дэмжих тухай оруулсан. Тухайлбал, өрсөлдөөнийг дэмжих хүрээнд гадаадын банк Монгол Улсад салбараа нээх үйл явцыг хялбаршуулж, өрсөлдөөнийг дэмжсэн зөв тогтолцоог бүрдүүлнэ гэсэн байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top