Төлбөрийн тэнцлийн алдагдал огцом нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах дарамт улам ихсэхээр байгааг ирэх оны мөнгөний бодлогын төсөлд тодотгоод байна.
Энэ онд донор болон олон улсын байгууллагуудаас нийтдээ 400 гаруй сая ам.долларын санхүүжилт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд нийтдээ 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байна. Харин нөгөө талаас, Өүлэн бондын хийгдээд буй үндсэн, хүүгийн төлбөрүүд болон Чингис бондын хүлээгдэж буй үлдэгдэл төлбөрүүд нийтдээ 220 гаруй сая ам.доллароор хэмжигдэж байна. Ингэснээр 2022 онд суурь төсөөллөөр нийт төлбөрийн тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байж, төдий хэмжээгээр гадаад валютын улсын нөөцийг бууруулахаар байна.
Гадаад эдийн засгийн төлөв байдал тасралтгүй муудаж, тодорхой бус байдал сөрөг чиглэлд давамгайлж буй өнөө үед манай экспортын орлого болон хөрөнгийн орох урсгал хүлээлтээс саарч, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал одоогийн суурь төсөөллөөс улам томрох эрсдэл бийг мөн сануулж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )