Туркийн Истанбул хотын Истиклял гудамжинд бөмбөг тавьсан этгээдийг цагдаа нар баривчилсан байна.
Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу “Истиклял гудамжинд бөмбөг тавьсан этгээдийг Истанбулын Аюулгүй байдлын удирдах газрын ажилтнууд баривчиллаа. Одоо түүнийг байцааж байна” гэж мэдэгджээ.
Истанбулд өчигдөр болсон дэлбэрэлт нь террорист бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй байгаа аж.
Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн гэмтэж бэртсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )