Туркийн Истанбул хотод хутгаар зэвсэглэсэн этгээд дор хаяж 11 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байна гэж “Hürriyet” хэвлэл мэдээлжээ.
Хохирогч Мехмет Устелийн ярьснаар, Эсенъюрт дүүрэгт явж байхад нь үл таних этгээд дөхөн ирж, талхны хутаг гаргаж ирсэн байна. Хохирогч эхлээд прэнк гэж боджээ. Гэмт этгээд түүнийг шархдуулж, цааш явсан гэнэ. Бас нэг хохирогчийн эцэг Хасан Каражагийн ярьснаар, гэмт этгээд охиныг нь шархдуулаад цүнхийг нь булаахыг завдсан ч дэлгүүрийн худалдагч саад хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )