Өнөөдөр өглөө БНХАУ-ын Шанхай хотод хутгаар зэвсэглэсэн нэгэн эмэгтэй офисын байранд хүмүүс рүү дайрч, таван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Тус хотын Чаннин дүүргийн Нийгмийн аюулгүй байдлын газраас хийсэн мэдэгдэлд, хэрэг Жянсу дүүрэгт даваа гарагийн өглөө гарчээ. Халдлагыг 37 настай эмэгтэй үйлдсэн байна. Тэрбээр хайр сэтгэлийн харилцаатай хүнээ хайх зорилгоор энэ сарын 15-нд Шанхай хотод иржээ. Тэдний хооронд маргаан үүссэн гэнэ. Эрэл нь мухардсан эмэгтэй хажуу нь зогсож байсан хүмүүс рүү хутга барин дайрсан байна. Улмаар дөрвөн хүн хөнгөн шарх авсан бол нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Хэргийг шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Муухай хятадаас муу бүхэн гарах юмаа
zinda ysn ys zuigui ym be!! БНХАУ-д гэж мэдээгээ эхлүүлэлл дээ, хандапт авах гээд энэ сэтгүүл зүйд хариуцлага ёс зүй гэж бн уу??