АНУ-ын өр ТҮҮХЭН ДЭЭД түвшинд хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

АНУ-ын Сангийн яамны мэдээллээр энэ оны  аравдугаар сарын 3-ны байдлаар тус улсын  өрийн хэмжээ 31.123 их наяд ам.доллар болж,  түүхэн дээд түвшинд хүрчээ. 

Инфляцын өсөлтийг бууруулахын тулд Холбооны Нөөцийн Сан мөнгөний бодлогыг хатуу төлөвт барьсаар байгаа. Энэ нөхцөлд  зээлийн хүү нэмэгдэж буй бөгөөд  АНУ-ын өрийн үйлчилгээг урт хугацаандаа илүү үнэтэй болгож байгаа талаар  “The New York Times”-ын мэдээлэлд дурджээ.

Тус улсын өртэй холбоотой түүхэн статистикаас  дурдахад,  1863 онд 1 тэрбум доллар байсан өрийн хэмжээ нь  1865 онд дайн дууссаны дараа 2,7 тэрбум доллар болж өсөж байжээ. 

Улмаар  Дэлхийн  I дайнд  санхүүжүүлэгчийн оролцоотой байснаар өрийн хэмжээ нь ойролцоогоор 22 тэрбум ам.доллар болжээ. 

Тэгвэл  1993 онд тус улсын өр 4.3 их наяд ам.доллар байсан бол тогтмол өссөөр өдгөө 31 их наядыг даваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.41) 2022 оны 11 сарын 15

Amerik hogiin oron

0  |  0
Top