"Чингис хаан" одонгоор шагнах хүний нэрийг ирэх долоо хоногт зарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ныг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэдэг. Эл өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг"Чингис хаан"одонгоор шагнадаг билээ.

Энэ жил "Чингис хаан" одонг "Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд олгох талаар албан бус мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.

Энэ талаар ЕТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Б.Болдсайхан эмчид Чингис хаан одонг хүртээхээр болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмын дагуу ирэх долоо хоногт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлана. Албан ёсоор зарлах өдрийг хүртэл мэдээллийг нууцлах ёстой байдаг юм." гэлээ.

ЧИНГИС ХААН ОДОНГ ХҮРТСЭН ҮЕ ҮЕИЙН ЭРХМҮҮД

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат (2005 он) 

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав (2006 он) 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн (2009 он) 

Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж (2010 он) 

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди (2011 он) 

Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл (2012 он) 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном (2013 он)

Академич Х.Намсрай (2014 он) 

Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо (2015 он) 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар (2016 он) 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (2017 он) 

 

"The Hu" хамтлаг (2019 он) 

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа (2021 он)

Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн (2021 он)

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
барбаа(64.119.23.17) 2022 оны 11 сарын 23

Энд чинь одон зүүх гавъяатай хүн тун цөөхөн хараг дана Шарав , Гүррагчаа Содном Ариунбаатар , бусдыг нь сайн өгсөн юм байлгүй дээхудлаа ярьсан хулгай хийсэн алсан талсан тоносон гэж л

0  |  0
Зочин (192.82.65.120) 2022 оны 11 сарын 21

Хөгжмийн зохиолч Шарав гуай авсан байна, маш зөв хүндээ өгчээ. Агуу хөгжмийн зохиолч , ”Сэрсэн тал”-ыг олон орны хөгжимчид тоглохыг үзээд, сэтгэл их огшдог шүү.

0  |  0
Зочин(192.82.91.85) 2022 оны 11 сарын 23

П ОЧИРБАТ , Н.БАГАБАНДИ НАРЫГ МОНГОЛОО ИХ ХУДАЛДАЖ ИДСЭН ГЭЖ ӨГСӨН ҮҮ?

2  |  0
Ц.Ц(192.82.72.168) 2022 оны 11 сарын 23

Хамгийн авах ёсгүй 2 хүн бол П.очирбат Багабанди 2 юм даа энэ 2 ард түмэндээ даахгүй өртэй 2 шүү дээ одонгоо буцааж авмаар байнаа юү хийсэн ерөнхийлөгчид вээ өөрсдөөл Султан хаан болсон шүү дээ

1  |  0
Сэлэнгэ(202.126.89.138) 2022 оны 11 сарын 23

П.Очирбат Н.Багабанди 2 хулгайчаас буцааж авах хэрэгтэй.

1  |  0
зочин(122.201.31.19) 2022 оны 11 сарын 23

Гүррагчаа баатар ЗХБие бүрэлдэхүүн болж байна. Бусад нь улсын төлөө онцгой чухал юу хийсэн нь үл мэдэгдэх албан тушаалтнууд байна. Урлаг соёлынхонд бол өөр тохирох шагнал зөндөө байгаа. Энэ үнэ хүндтэй шагналын нэр хүндийг өргөе гэвэл улс орны хөгжлийг урагшлуулахад маш их нөлөөлсөн бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүмүүст өгөх хэрэгтэй. Шалдар булдар улс төрч ерөнхийлөгч асан энэ тэр хэрэггүй. Цагийн шалгуураар тэд нарыг өнөөдөр хүлээн зөвшөөрдөг хэн байгаан.

1  |  0
Jj(66.181.161.88) 2022 оны 11 сарын 17

Emchee shagmaar bn shde aygv bol nyamdorj yum bnlda

0  |  0
Иргэн(124.158.68.234) 2022 оны 11 сарын 17

1456 хэрэггуй хумуус дээ хайран одон

1  |  0
Top