Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн нийт 39 зөвлөмжид “биелүүлсэн” болон “дийлэнхийг биелүүлсэн” гэх сайн үнэлгээтэй болсон хэдий ч, тус байгууллагын өргөтгөсөн хяналтад хэвээр байгаа. ФАТФ-ын зөвлөмжүүдээс Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн зохицуулалт, тогтолцоог тодорхой болгох талаарх шаардлагыг манай улс хангаж чадаагүй байгаа учраас өргөтгөсөн хяналтад байгаа аж. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр чуулганы хуралдаанд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээлэл өгөхдөө энэ асуудлыг хэлж, ярьсан. Тэрбээр Монгол Улс ФАТФ-ын хэвийн улс орнуудын жагсаалтад орохын тулд 2023 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ тавих ёстойг хэлсэн. Ингэхдээ Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын ФАТФ-ын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийн үнэлгээ дараах үр дүнтэй байна. Үүнд:
Монгол Улсын зүгээс 2023 онд ФАТФ, АНДМУТБ болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ-ын олон улсын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах зорилгоор үргэлжлүүлэн ажлын явцыг тайлагнаж ажиллана гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч буй юм.
Сэтгэгдэл ( 0 )