Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Японы Нагояа хотын Хөгжмийн сургуулийн багш эмэгтэй гутал нь шинэ гутлаар солигдсныг мэдээд, цагдаад ханджээ.
Тэрбээр хичээл заахаар ангид орохдоо гутлаа гаднаа тайлж үлдээдэг бөгөөд тухайн өдөр хуучирсан гутал өмссөн байсан учраас энэ өөрчлөлтийг соргог анзаарсан байна. Ийнхүү түүний гомдлоор мөрдөх ажиллагаа явагдаж эхэлжээ.
Мөрдлөгийн дүнд дөрвөн сарын дараа багш эмэгтэй болоод бусад эмэгтэйчүүдийн гутлыг хулгайлсан гаж донтон этгээдийг баривчилсан байна.
Түүний гэрт хийсэн шалгалтаар 20 гаруй хос гутал гарч, мэдүүлгийг баталсан байна.
Кацү хэмээх хэрэгтэн эр энэ талаараа "Хуучин гутал үнэрлэх үнэхээр дуртай болохоороо л авсан. Гэхдээ буцааж яг ижил загварын гутлыг нь үлдээдэг байсан учраас энэ бол хулгай биш" хэмээн мэдүүлжээ.
Хачирхалтай нь, тэрбээр хулгайлсан гуталтайгаа яг ижил загвар, хэмжээ, өнгөтэйг оронд нь үлдээдэг байсан бөгөөд авахыг хүссэн гутлаа хэд хоногийн өмнө төлөвлөж, яг ижил загвар байгаа газрыг олон, шинээр авдаг байжээ.
Оффисын ажилтан, 33 настай Хироаки Кацүг хулгайн хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхээр ялласан байна.
Эх сурвалж: Tokyo Reporter
Сэтгэгдэл ( 1 )
ЯПОНЫ ГАЖ ДОН СУРТЧИЛААД БӨЙХ ЮМ АА НОВШНУУД