Британид 190 эрэгтэйг хүчиндсэн гаж донтонд бүх насаар нь хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Их Британид 48 эрэгтэйн эсрэг 159 бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гаж донтонд бүх насаар нь хорих ял оноожээ. Манчестер хотын шүүх Рейнар Синага гэгч Индонез гаралтай эл этгээд эрчүүдэд хар тамхи хольсон ундаа өгч, хүчирхийлэн, дүрс бичлэг хийсэн хэрэгт буруутган, ийм ял оноожээ.

Дор хаяж 190 эр 36 настай гаж донтны хохирогч болсныг гэрчлэх нотлох баримт буй тухай цагдаа мэдээлсэн байна. Прокурорын газрын мэдээллээр, Британийн түүхэн дэх хамгийн олон тооны хохирогчтой бэлгийн хүчирхийллийн хэрэг аж.

Лидсийн их сургуульд суралцаж асан Синага олон жилийн туршид жигшүүртэй гэмт хэргийг үйлдэж байсан бөгөөд 2017 оны зургаадугаар сард мансуурсан нэгэн хохирогч гэнэт сэргэж, цагдаа дуудсанаар баривчлагджээ.

Мөрдөн шалгах явцад цагдаа нар гэмт хэрэгтний утсанд хүчирхийллийн бүх дүрс бичлэгийг олсон байна. Манчестерийн цагдаагийн албаны дарга Мэббс Хуссейний хэлснээр, гаж донтны үйлдсэн гэмт хэргийн бодит хүрээ хэзээ ч тогтоогдохгүй байж болзошгүй. Синага арван жилийн турш жигшүүрт гэмт хэрэг үйлдэж байсан гэж цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд 70 орчим хохирогч хэн болохыг нь тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Синагаг 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны зургаадугаар сарын хооронд үйлдсэн хэргийнх нь төлөө ял оноосон бөгөөд хууль хүчнийхэн түүний гэмт үйлдэл үүнээс ч эрт эхэлсэн гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз(80.215.43.175) 2020 оны 01 сарын 08

1 эргүү ази

0  |  0
Top