ХХ зууны хамгийн нууцлаг цуврал алуурчин хэн болохыг тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

АНУ-ын ХХ зууны хамгийн нууцлаг цуврал алуурчин хэн болохыг тогтоосон тухай “Fox News” мэдээлжээ.

1960-аад онд Zodiac хочоор алдаршсан алуурчны жинхэнэ нэрийг Гэри Фрэнсис Пост гэдэг байжээ. “The Case Breakers” мөрдөгчдийн багийн олж тогтоосноор, эл этгээд будагчин байсан бөгөөд 2018 онд нас баржээ.

Олон жилийн турш явуулсан мөрдлөгийн явцад шинжээчид гэрэл зураг зэрэг шинэ нотлох баримтууд илрүүлжээ. Гэрэл зурагт алуурчны духан дээр гарсан сорви Zodiac-ын ам зурагтай тохирч байгаа аж. Үүнээс гадна түүний захидлын кодыг тайлснаар алуурчныг хэн болохыг тогтооход дөхөм болсон байна. Гэмт хэргийн газарт олдсон будагны ул мөр үлдсэн бугуйн цагийг алуурчин зүүдэг байсан гэж таамаглаж байна.

Мэдээллээс үзвэл, Гэри Пост 40 гаруй жилийн турш будагчин хийдэг байжээ. Тэрээр 1960-70-аад онд Хойд Калифорни мужид цуврал аллага үйлджээ. Тэр Сан Франциско хотын “San Francisco Chronicle” сонины редакцад янз бүрийн тэмдгээр бичсэн захиа явуулдаг байснаараа танигдсан байна. Эдгээр захидлын далд утгыг тайлснаар цуврал алуурчныг илрүүлэх боломжтой байсан ч олон жилийн турш цагдаагийнхан захидлын далд агуулгыг тайл чадаагүй байна.

Мөрдөн байцаагчдын мэдээллээр, түүнийг таван аллагатай холбоотой гэж үздэг ч өөрөө 37 хүний аминд хүрсэн гэж ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top