БНХАУ-д гэмгүй хүн цаазлуулж байсан гэмт хэргийн эзэн болох цуврал алуурчныг өнөөдөр /2019.07.30/ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын шүүх цаазаар авсан талаар БНХАУ-ын ардын Дээд шүүх мэдээлжээ.
Жао Жихонг гэгчид 2015 онд ялын дээд хэмжээ оноож байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэсэн байна.
Үүнээс өмнө 1997 онд цуврал аллага үйлдсэн хэмээн 18 настай залууг хилсээр буруутган цаазалсан бөгөөд 2014 онд нэхэн цагаатгасан байна.
Цуврал алуурчин 1996-2005 оны хооронд зургаан аллага, 10 хүчингийн хэрэг үйлдэж, бага насны хоёр хүүхдийг хүчиндсэн зэрэг гэмт хэрэг үйлджээ. Тэрээр цаазлуулахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас татгалзсан байна.
Олон улсын “Amnesty International” байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд Хятад улс гүйцэтгэсэн ялын дээд хэмжээний тоогоор дэлхийд тэргүүлжээ. Энэ талаарх мэдээлэл нууц байдаг тул тодорхой тоо нэрлээгүй бөгөөд олон мянгаар хэмжигдэнэ гэж онцолсон байв. Хятадын дараа Иран дор хаяж 253, Саудын Араб 149, Вьетнам 85, Ирак 52 хүнийг цаазаар аваачжээ.
Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн цаазын ялын тоо 31 хувиар буурсан байна. 2017 онд 993 хүн цаазлуулж байсан бол 2018 онд энэ тоо 690 болон цөөрч, сүүлийн 10 жилд анх удаа хамгийн доод хэмжээнд хүрсэн аж.
Сэтгэгдэл ( 14 )
Hytad harinch gaigui bnaaa. 1.3 terbum hunees 660 un geheer uneheer gaigui gesen ug shuu de. Harin mongold 3 say hunees hed tsaazluulah yl awh bol doo.
Монголд яаг хуулиа бариад цаазаар авах юм бол жил дэ 1,000 бол байга шү
Ene huchin hiij hun aldag humuusiig l tsaazalmaar bgamdaa er ni bol
Хулгай дээрмийн 90хувь нь жирийн иргэн гэгдээд буй эрүүгийнхэн хиыдэг. Тэд олны анхаарлыг дээгүүр алба хашдаг хүмүүс дунд шургалсан хэдэн хулгайчаар өнгөлж дээш зааж чиглэлиыг өөрчилдөг. Үүнээс үүдэн гэмт хэргийн тоо өсч төр хүчгүйдэн хулгайчууд завшдаг. Ард түмэн ядуу хэсгиыг л өмөөрөх хандлагатай.
УИХ-ын 76 цаазын тавцанд мөн Батүүл. Элбэгдорж. Баяр. Сайханбилэг
Хариуцлагагуй,чадваргуй,сэтгэлгуй торийн болон бусад байгууллагын ажилтнаас шалтгаалж хичнээн олон хун амь нас, эруул мэнд, эд хоронгоо алдаж байгааг тооцож шийтгэх хун байна уу?!?!?!.жн нь :дархан уб- н тур зам, алт ухаж байгаа гадаад болон дотоодынхон .....
Нөгөө талаараа хэлмэгдсэн хүний тоо монголд ихсэх байх дургүй хүнээ ольж цаазлуулаад сууж баж мэдэх гарууд энэ томчууд бол
pidda hyatadin sain talin shuud duuriah heregtei
Манайд төрл шудрага ажиллаагүй авилгачдыг цаазлах .хүнд гэмт хэрэгтэнг цаазлах хэрэгтэй.
Цаазаар аваачна гж юугсэн үг вэ цааз гдг машин юму
Хөөрхий нэг өвөрмонгол залуу энэ новшийн өмнөөс хэлмэгдэж цаазаар авахуулсан ш дээ