51 хүний аминд хүрсэн алуурчинд бүх насаар нь хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Шинэ Зеландад 2019 оны гуравдугаар сарын 15-нд Крайстчерч хотын исламын хоёр сүмд алан хядах ажиллагаа үйлдсэн Австралийн иргэн Брентон Таррантад суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноолоо гэж “Radio New Zealand” мэдээлжээ. Энэ нь Шинэ Зеландын түүхэнд гарсан хамгийн хатуу шүүхийн шийдвэр юм. Брентон Таррантын үйлдсэн аймшигт хядлагын улмаас 51 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан билээ.

Шүүх ялын тогтоол уншсаны дараа Таррант олон нийтийн хамгаалагчаар дамжуулан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдээлжээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн шүүхийг шийдвэрийг сайшааж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь аймшигтай бөгөөд жигшүүрт хэрэг гэжээ. Тус улсын Засгийн газар гэмт хэрэгтнийг эх орон руу нь шилжүүлэх асуудлыг хэлэлцэх гэнэ. Тэрбээр Австралийн Оклэндын хорих газарт хоригдох хүлээлттэй байна.

29 настай Таррант шүүхэд хандаж үг хэлэхээс татгалзсан бөгөөд тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 23-нд өөрийнхөө өмгөөлөгчдөөс татгалзсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top