Шинэ Зеландад хагас автомат болон винтов бууг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Шинэ Зеландын эрх баригчид тус улсын газар нутагт хагас автомат болон винтов бууг эзэмшихийг хориглолоо гэж тус улсын засгийн газрын сайтад мэдээлжээ.

 

Крайстчерч хотноо болсон алан хядах ажиллагааны дараа Шинэ Зеландын засгийн газар холбогдох хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн бөгөөд аймшигт хэрэг явдал болсноос зургаан хоногийн дараа хагас автомат болон винтов буу эзэмших, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.

 

Өнгөрсөн баасан гарагт /2019.03.15/ Шинэ Зеландын өмнөд зүгийн Крайстчерч хотын лалын хоёр сүмд буудалцаан болсны улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан билээ.

 

Энэ хэрэгтэй холбогдуулан Австрали улсын иргэн Брентон Таррант гэгч этгээдийг баривчилсан бөгөөд шүүх түүний хоригдох хугацааг ирэх сарын 5-ны өдөр хүртэл сунгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top