АНУ сүүлийн 70 жилд анх удаа эмэгтэй хүнийг цаазална

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 17

АНУ-д сүүлийн 70 жилд анх удаа холбооны түвшинд ялын дээд хэмжээ авсан эмэгтэйг цаазална гэж тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ.

Цаазын ялыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд гүйцэтгэх гэнэ. Лиза Монтгомери гэгч 2004 онд жирэмсэн эмэгтэйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авчээ. Цаазыг Индиана мужид хортой тариа хийх замаар гүйцэтгэх аж.

АНУ-ын Хууль зүйн яам мөн 1999 онд хоёр улстөрчийн амийг хөнөөсөн Брэндон Бернард гэгч гэмт хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэх товыг тогтжээ.

Энэ оны долоодугаар сард АНУ-ын Дээд шүүх өмнө нь доод шатны шүүхээр хойшлуулаад байсан цаазын ялыг гүйцэтгэх боломжтой гэсэн тогтоол гаргасан билээ. Ингэснээр сүүлийн 17 жил хэрэгцээгүй ялын дээд хэмжээг анх удаа Индиана мужийн Терре Хот холбооны шоронд гүйцэтгэсэн юм. Холбооны түвшинд цаазын ялыг сэргээсэн нь АНУ-ын хувьд бэлэг тэмдгийн шинж чанартай. Учир нь ихэнх ялын дээд хэмжээг гүйцэтгэх эсэх шийдвэр нь холбооны эрх баригчдын бус мужуудын эрх мэдлийн хүрээнд багтдаг.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.36) 2025 оны 03 сарын 13

Гэмт хэрэгээ дийлдэхээ байгаад л сэргээж байгаа биз

2  |  2
Sa(150.129.142.81) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj chini amerkiig duuriagaad tsaaziin yalgui uls bolgoson bish biluu.

2  |  0
Зочин(64.119.26.38) 2025 оны 03 сарын 13

Ардчилал, хүний эрхийн асуудлаар үлгэр жишээ болсон газар нийгмийн хэв журам, ёс суртахууны төлөө цаазаар авах асуудал нь байна, Элбэгдорж гэж далдагнасан юм

9  |  2
Zz(66.181.161.17) 2025 оны 03 сарын 13

Хүний амь амьтай л дүүцэн төртэй хуультай эзэнтэй л улс байна

4  |  1
Усан нүдэт(103.57.92.75) 2025 оны 03 сарын 13

Америкууд ухаантай хүмүүс бузар хэрэгтэнүүдээ цаазлаад болоод байхад Монгол яагаад болдоггүй юм бэ? Өгөрийн Элбэгдоржоос болоод уу?

13  |  1
Zochin(202.126.90.10) 2025 оны 03 сарын 13

Covid-19 халдаагаад л болш дээ. Заавал хүнийг тарьж тамалж яадаг байна.

2  |  4
Close menu