Цаазын ялаа 50 жил хүлээсэн Ивао Хакамата 1.4 сая ам.долларын нөхөн олговор авчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Японд 50 орчим жил цаазын ялаа хүлээж шоронд өнгөрүүлсэн Ивао Хакаматад 217 сая иен буюу 1.4 сая ам.долларын нөхөн олговор олгожээ. Өөрөөр хэлбэл шоронд өнгөрүүлсэн өдөр тутмыг 85 ам.доллароор үнэлжээ.

Түүний өмгөөлөгч Хидео Огава энэхүү нөхөн олговор нь үйлчлүүлэгчийнх нь энэ олон жилийн турш амссан шаналлыг хэзээ ч нөхөхгүй гээд засгийн газар 200 сая иенээр нөхөхөөргүй алдаа гаргасан гэжээ.

2024 онд Шизүока мужийн шүүх түүнийг цагаатгасан билээ. Ивао Хакамадаг 1968 онд өөрийнхөө дарга, эхнэр, өсвөр насны хоёр хүүхдийнх хамтаар хөнөөсөн хэрэгт буруутган, ялын дээд хэмжээг оноожээ.2014 онд тус мужийн шүүх 50 жилийн тэртээ энэхүү хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчид түүний эсрэг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн хэмээн сэжиглэж, Хакамадагийн хэргийг дахин авч хэлэлцэх шийдвэр гаргаж байжээ. Тавь гаруй жил цаазлуулахаа хүлээсэн түүний сэтгэцийн эрүүл мэндийн байдал муудсан байна. 2014 онд тэрбээр шоронгоос суллагдаж, эгч Хидекогийн халамжид байжээ.

Японд цаазын ялыг дүүжлэх хэлбэрээр гүйцэтгэдэг бөгөөд хэрэгтэнд хэдхэн цагийн өмнө ялыг гүйцэтгэх тухай мэдэгддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu