НҮБ: Азотын хий ашиглан цаазын ял гүйцэтгэсэн нь ёс зүйгүй туршилт

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 31

АНУ-ын Алабама мужид цэвэр азотын тусламжтай цаазын ял гүйцэтгэсэн нь хүн дээр ёс зүйгүй туршилт хийснээс ялгаагүй бөгөөд нэг төрлийн төрөөс зөвшөөрсөн тамлалт болсон гэж НҮБ-ын шинжээчид дүгнэжээ.

Мэдэгдэлд Кеннет Смитийг туршилтын туулай болгон, цаазын ял гүйцэтгэх шинэ аргыг туршсан нь санаанд багтамгүй үйлдэл төдийгүй энэ арга нь амьтан дээр хийсэн туршилтаар өвчин, зовуурьтай болох нь нотлогдсон хэмээн дурдаад энэ аргыг хориглохыг уриалсан байна.

Энэ сарын 25-нд АНУ-д Кеннет Смит гэгч гэмт хэрэгтнийг анх удаа цэвэр азотын тусламжтай цаазалсан билээ. Түүнд 1988 онд захиалгаар нэгэн эмэгтэйн амийг хороосон хэрэгт буруутган, ялын дээд хэмжээ оноосон. Хамсаатныг нь 2010 онд цаазалж байжээ. Харин Смитийг 2022 оны арваннэгдүгээр сард үхлийн тариа хийх замаар цаазлахыг оролдсон ч судас нь олдоогүй тул бүтэлгүйтэж байв. Цэвэр азотын тусламжтай цаазын ял гүйцэтгэхийг АНУ-ын гурван мужид заасан ч урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй аж. Алабама мужийн эрх баригчид үхлийн хорт тарианд шаардлагатай хэрэгсэл хомстолд орсон тул 2018 онд энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top