Улсын нууцад хамаарах нууц мэдээлэл худалдсан өндөр технологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтанд Хятадын шүүх цаазаар авах ял ногдууллаа гэж БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яам мэдээлсэн байна.
Тус яамнаас мэдээлснээр, иргэн Лю овогт гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой болохыг Улсыг аюулаас хамгаалах байгууллага илрүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл олж аваад, түүнийг хуулийн дагуу баривчилсан байна. Уг этгээд эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах инженерээр ажилладаг байжээ. Ажил дээр нь өөрт нь шударга бус ханддаг, үнэлдэггүй, албан тушаал дэвшүүлдэггүй байсан хэмээн тэр боддог учраас ажлаасаа гарахаар шийдсэн аж. Ажлаас халагдахаасаа өмнө тэрээр их хэмжээний нууц мэдээллийг хуулбарлан авч хадгалсан байна.
Уг хүн хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж эхэлсэн боловч их мөнгө алдаж, томоохон өрөнд орсон аж. Эдийн засгийн ихээхэн дарамтад орсон тэрээр нууц мэдээллийг гадаадын тагнуулын албанд худалдахаар шийдсэн байна. Цаашдаа тэрбээр гадаадын олон орноор аялж, улсын нууц мэдээллийг задруулсан ажээ. Тэрээр хэргээ бүрэн хүлээсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )