АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтонд цаазын ялыг сэргээх тухай зарлиг гаргажээ. Тус хотод ийн ялын дээд хэмжээг хүний амь хөнөөсөн хэрэгт оноох бөгөөд энэ нь үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга гэжээ.
Хамгийн сүүлд АНУ-ын нийслэлд 1957 онд цаазын ялыг гүйцэтгэж байжээ. 1981 онд хотын зөвлөл цаазын ялыг бүрэн халсан байна.
Хотын зөвлөлийн шийдвэрийг цуцлах боломжийг Коламбиа тойргийн онцгой статус олгожээ. Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг прокурорын газар болон АНУ-ын хууль зүйн яам хариуцна.
Death Penalty Information Center төвийн мэдээллээр, сүүлийн 50 жилд АНУ-д цаазын ял гүйцэтгэсний дараа 200 хүнийг цагаатгаснаас 108 нь хар арьстууд байжээ. Өдгөө тус улсын 27 мужид ялын дээд хэмжээ үйлчилдэг. Зургаан мужид хуулиар цаазын ял оноохыг зөвшөөрдөг ч хориг тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )