58 жилийн дараа цаазын ялаа хүлээж, цагаадсан хүнээс уучлал эржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Японы Шизүока мужийн цагдаагийн газрын дарга хийгээгүй хэргийнхээ төлөө 58 жилийн турш цаазлуулахаа хүлээж, эцэст нь цагаатгагдсан 88 настай Ивао Хакамадагаас албан ёсоор уучлал хүсжээ. Өнгөрсөн есдүгээр сард Шизүока дүүргийн шүүх түүний эсрэг бүрдүүлсэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж, цагаатгасан билээ.

Даваа гарагт /2024.10.22/ Шизүока мужийн цагдаагийн газрын дарга Такаёши Цүда Хакамадагийн гэрт өөрийн биеэр очин, уучлал эржээ. Тэрбээр “Баривчлагдсанаасаа хойш 58 жилийн турш сэтгэл зүйн стресс, төвөг учруулсанд чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна” гээд цаашид туйлын хянамгай, зөв зохистой мөрдөн шалгалт хийхээ амласан байна. Олон жилийн турш цаазлуулахаа хүлээж, ганцаар хоригдсоны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон Хакамада хариуд нь “Нэгэнт та бүхэн эрх мэдэлтэй учир үглэн гомдоллох хэрэггүй” гэсэн байна.

Ивао Хакамадаг 1968 онд өөрийнхөө дарга, эхнэр, өсвөр насны хоёр хүүхдийнх хамтаар хөнөөсөн хэрэгт буруутган, ялын дээд хэмжээг оноожээ. Шүүх 50 жилийн тэртээ энэхүү хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчид түүний эсрэг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн хэмээн сэжиглэж, 2014 онд Хакамадагийн хэргийг дахин авч хэлэлцэх шийдвэр гаргаж байжээ. Шүүх хуралд Хакамада өөрөө оролцоогүй байна. Тавь гаруй жил цаазлуулахаа хүлээсэн түүний сэтгэцийн эрүүл мэндийн байдал муудсан байна. 2014 онд тэрбээр шоронгоос суллагдаж, эгч Хидекогийн халамжид байжээ.

Мэргэжлийн боксчин асан Хакамада 1966 онд Шизүока хотын мисо шөлний үйлдвэрт ажилладаг байжээ. Тэр үед ажил олгогчийнх нь гэрт гал гарч, гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ. Цогцост задлан шинжилгээ хийхэд тэд гал гарахаас өмнө бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдсон байна. Мөрдөгчид Хакамадаг буруутгасан ба Хакамада эхэн үедээ гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан ч хоногийн 12 цагийн турш зодуулахаас залхсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн сүүлд мэдүүлсэн байдаг байна. Түүний эсрэг гол нотлох баримт болгож мисо шөлний амтлагч бүхий саванд цустай цамцыг ашиглажээ. Түүний өмгөөлөгчид цуснаас авсан сорьцын ДНХ Хакамадагийнхтай тохирохгүй байгааг олон жилийн турш мэдэгдсэн ч 2014 онд ерөнхий шүүгчийн анхаарлыг татаж, хэргийг дахин авч хэлэлцсэн байна.

Японд цаазын ялыг дүүжлэх хэлбэрээр гүйцэтгэдэг бөгөөд хэрэгтэнд хэдхэн цагийн өмнө ялыг гүйцэтгэх тухай мэдэгддэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top