АНУ-ын холбооны эрх баригчид 20 жилийн дараа цаазын ялыг дахин хэрэглэхээр төлөвлөж байна гэж тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр Хорих газрын холбооны товчоонд холбооны дөрвөн хоригдлыг цаазаар авах ялыг гүйцэтгэх хугацааг товлохыг даалгасан байна. Эдгээр хоригдлын хоёр нь хүн амины хэрэг, хоёр нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял авчээ. “Энэ дөрвөн алуурчин АНУ-ын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шударга шүүхээр шүүгдсэн болно” гэж Ерөнхий прокурор онцолжээ.
Цаазын ялыг ирэх сарын 13,15,17 болон наймдугаар сарын 28-нд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Ялыг Жоржиа, Миссури, Техас мужид хэрэглэдэг тусгай бэлдмэлийг ашиглан гүйцэтгэх гэнэ. Энэ бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэхэд амьсгал зогсож, үхэлд хүргэдэг байна. Энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг АНУ-ын Үндсэн хуульд оруулсан наймдугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу АНУ-ын Дээд шүүхээс зөвшөөрсөн аж.
АНУ-д Холбооны түвшинд ялын дээд хэмжээг гүйцэтгэх нь ховор бөгөөд 1988 онд холбооны цаазын ялыг сэргээснээс хойш гурван гэмт хэрэгтнийг цаазалсан байна. Хамгийн сүүлд 2003 онд эмэгтэй цэргийн албан хаагчийг хөнөөсөн Луис Жонс гэгч хэрэгтнийг цаазалж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манайх ч гэсэн сэргээх хэрэгтэй
Chi ochood buudahguyu
Цаазын ялыг халснаар нийгэм гажууддаг нь батлагдлаа. Монгол цаазын ялыг сэргээх хэрэгтэй.