УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ боллоо. Хуралдаанаар цаг тахлын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилт, ургац хураалтын дүн мэдээг хэлэлцсэн байна.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН:
-Нөөцийн мах бэлтгэх аж ахуй нэгжид 130 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй олгохоор төлөвлөөд байгаа. Одоогоор 46 тэрбум төгрөгийн зээлийг 4 аж ахуй нэгж авсан. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн аж ахуй нэгж ханшийн зөрүүгээр алдагдал хүлээсэн тул энэ жил цөөн аж ахуй нэгж байна. Цаашид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх биш нийслэл өөрөө нөөцийн мах бэлтгэх асуудлаа хариуцах ёстой. Агуулах нь нийслэлийн харьяанд байдаг. Мөн яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлогоор ажиллах ёстой.
Одоогоор үхрийн махнаас бусад махны экспорт квотгүй болсон. Яагаад үрхийн махыг квоттой үлдээсэн бэ гэхээр Монгол Улс 70 сая малтай ч үхэр 5 сая гаруй тоо толгой байдаг тул ийнхүү тодорхой хэмжээгээр гаргаж байгаа.
Олон улс зөвхөн эрүүл махыг импортоор авдаг. Иймд эрүүл бүсийг боомт газруудад байгуулдаг туршлагатай. Эрүүл бүсийг дунджаар 2 жилийн хугацаанд байгуулж, туулга тарилга вакциныг графикаар хийдэг. Манайх бол эрүүл бүс байгуулаагүй байгаа тул ОХУ манай махыг авдаггүй, харин БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах гаргадаг. Монгол Улс эрүүл бүс байгуулна. Ингэхдээ баруун гурван аймаг Увс, Ховд, Баян-Өлгий, мөн Хөвсгөлийн 6 сум Тэшиг, Ханх, Халх гол сумыг эрүүл бүс болгохоор төлөвлөөд байна. Хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ингэснээр өөрийн баялаг болсон махыг үнэ цэнэтэй гаргах боломж нээгдэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүнсний аюулгүй байдлыг төр хариуцна. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг нь. Улсын хүнс болон бусад стратегийн барааны нөөцийг төр хариуцахгүй байж болохгүй санагдах юм.
Ene said guai 122.5 say mal uvuljih gej baina geed l naasan baisan uur neg medeen deer. End Mongol 70 say maltai geed l naahiin. \nMaliinhaa toog yag tag meddeggui uls uu esvel maliin said maliinhaa toog meddegui yumuu?... \n