УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ боллоо. Хуралдаанаар цаг тахлын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилт, ургац хураалтын дүн мэдээг хэлэлцсэн байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангагдаад дуусч байна. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн. Шарын гол, Багануур, Шивээ-Овоо гээд гурван уурхай дизель түлшний асуудлаас болоод хүндэрсэн тул улсын нөөцөд байдаг дизель түлшээр хангахаар болсон. Газрын тосны эхний бүтээгдэхүүн энэ долоо хоногийн сүүлээр ороод ирэх тул бид уурхайгаа тасалдуулахгүй ажиллах нөхцөл бүрдсэн.
ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХ ГУРАВ ДАХЬ ТЕНДЕР ЗАРЛАНА
Тавантолгой дулааны цахилгаан станцийн тендер хоёр удаа зарлагдаж, төлбөрийг нүүрсээр төлөх
Гурав дөрвөн хэлэлцээр зэрэг хийгээд явж байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдсэний дараа тендер нээлттэй зарлана.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН АСУУДЛААР ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ АЖИЛЛАНА
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар газар дээр нь очиж ажиллана. Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 2-нд Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллахаар төлөвлөөд байгаа тул эдгээр аймгийн Засаг даргыг надтай хамтарч ажиллахыг хүссэн байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар иргэдийн дунд хоёр ойлголт байгаа тул газар дээр нь очиж ажиллаад та бүхэнд зөв мэдээллийг өгсөн нь дээр байх.
САНХҮҮЖИЛТЭЭ ЭЦЭСЛЭЭГҮЙ Ч ТУУЗ ХАЙЧИЛСАН
Амгалан ДЦС өргөтгөлийн ажлыг тууз хайчлаад эхлүүлсэн ч санхүүжилтийн гэрээг Хөгжлийн банктай үзэглэж дуусаагүй. Санхүүжилт энэ долоо хоногийн төгсгөл ирэх долоо хоногийн эхэн үед шийдэгдэнэ. Гүйцэтгэгч нь шалгарсан. Ирэх хавар ажлыг эхлүүлнэ. 2024-2025 онд шилжих өвөл халаалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Жил бүр засаг төр өөрчлөгдөх болгонд мэргэжлийн бус сайдууд салбаруудад ажиилаж бга нь эмгэнэл юм болимоор бна юу ч мэдэхгүй аргална ч гэх шиг юм яриөд шашны юм ч яриад бх шиг дандаа муу амлаад яахав ч чих шиг шинжлэх ухааны тооцоо судалгаа мэргэжлийн зөвоөмж тооцоо бхгүй үнэндээ яана даа