АНУ-д зохиогдсон WNBF холбооны 33 дахь удаагийн Фитнессийн ДАШТ-д Монгол Улсаас анх удаагаа натурал бодибилдингийн тамирчин Г.Мөнхбаяр оролцож, шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ.
Уг ДАШТ-д 42 орны 263 тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Мөнхбаяр тэмцээндээ амжилт гаргахын тулд богино хугацаанд 20 кг-иас илүү жин хасаж өрсөлдсөн байна.
WNBF холбооны ДАШТ нь допинг, стеройдын эсрэг хоёр үе шат бүхий хатуу хяналттай явагддаг, дэлхийн бодибилдингийн натурал аварга тамирчин шалгаруулдаг тэмцээн юм.
33 дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд өмнө нь манай улсаас бодибилдингийн тамирчин оролцож байгаагүй аж.
Г.Мөнхбаяр “Энэхүү тэмцээнд оролцсон гол зорилго маань фитнессийн спортод түгээмэл байгаа допинг, стеройдын хэрэглээгүйгээр өөрийгөө хөгжүүлж, олон улсын тэмцээнд ч амжилт гаргах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр Хүргэе!